Хөвсгөл нуурт зохион байгуулагддаг “Хөх сувд” мөсний баярыг мэдэхгүй хүн тун ховор биз ээ. 2019 оны “Мөсний баяр” 3-р сарын 2, 3-ны өдрүүдэд болно.
Жил ирэх тусам дотоод гадаадын зочид төөлөгчид, аялагч амрагчид зорин очих нь нэмэгдсээр байна. Арга хэмжээний хүрээнд олон сонирхолтой үйл явдал болдог ба түүний нэг нь Морин чарганы уралдаан юм. Морин чарганы уралдааныг 2000 онд анх эвентийн хөтөлбөрт тусган уралдуулахад 6 морин чарга байсан бол өнгөрсөн онд 60 гаруй болтлоо өргөжжээ.