Шилжин суух тийз худалдан авах тохиолдлын 90% нь шууд нислэгээс хамаагүй хямд тусдаг байна.
Нэг үеэ бодоход манайхан гадаад дотоод явах нь илт ихэсчээ. Гэвч хаанаас, яаж онгоцны тийзээ хямд авахаа тэр бүр мэддэггүй. Тиймээс танд яалт ч үгүй хэрэг болох нэгэн нууц хэлж өгье. Онгоцны билет авах үед хэрхэн мөнгө хэмнэх вэ?
- Тийзээ тулгаж авах хэрэггүй, урьдчилан захиалаарай
– Тийзээ тулгаж авах хэрэггүй, урьдчилан захиалаарай. Ялангуяа 2-3 сарын өмнөөс бол бүр сайн.
– Даваа болон баасан гарагуудаас бусад өдөр нис. Мөн үүрээр эсвэл шөнийн нислэг харьцангуй хямд байдгийг анхаарах хэрэгтэй.
– Шилжин суух тийз худалдан авах тохиолдлын 90 хувь нь шууд нислэгнээс хамаагүй хямд тусдаг байна.
– Интернэтээр агаарын тээврийн компаниудын үнийн саналыг харж байх үедээ браузераа “incognito” дэглэм дээр нь тавь.
- Тухайн нислэгээс 6 долоо хоногийн өмнөх Мягмар гарагийн 15.00 цагт тийзээ авна уу
Дэлхийн бүх нислэгийн тийзийн борлуулалтын үнэ болон худалдан авсан хугацаан дээр судлаачид статистик шинжилгээ хийсэн байдаг. Үүнээс үзэхэд аливаа тийзийг худалдаж авахад зах зээлийн үнэ нь хамгийн хямд байдаг хугацаа гэж байдаг ажээ. Энэ нь тухайн нислэгээс 6 долоо хоногийн өмнөх Мягмар гарагийн 15.00 цаг юм. Цаг нь мэдээж нислэг нисэх хотын цагаар тооцогдоно. Хааяа үнэ нь жаахан илүү байх ч ихэвчлэн хямдхан тийз авах өндөр магадлалтай цаг юм.
Энэ зөвлөгөө танд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж найдъя. Боломжтой бол бусаддаа дуулгаарай, тэд ч гэсэн бас хэмнэг.