ТА ДААТГАЛГҮЙ БОЛ АМЖИЖ ДААТГУУЛААРАЙ🚖🛡

Аливаа гэнэтийн шинжтэй эрсдэл бүхэн САНХҮҮГИЙН ХҮНДРЭЛүүдийг дагуулдаг билээ. Даатгал нь таны тээврийн хэрэгсэл гэмтэх, хулгайд эд зүйлсээ алдах зэрэг даатгалын гэрээнд заагдсан эрсдэлүүдийн улмаас хохирол учирхад үүсэх санхүүгийн хүндрэлийг даван туулах шийдэл юм.
Хэдийгээр бид өөрсдийгөө туршлагатай, сайн жолооч хэмээн боддог боловч бидний эргэн тойронд туршлага багатай, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар жолооны ард суусан гэх мэтчилэн маш олон эрсдэлүүд хүлээж байна.
Тухайлбал, зам тээврийн осол гарсан шалтгааныг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад:
  • • Гүйцэж түрүүлэх үйлдэл буруу гүйцэтгэсэн 31.4 хувиар
  • • Эсрэг урсгалд орсон 3.7 хувиар
  • • Хурд хэтрүүлсэнээс гарсан осол 76.1 хувиар тус тус өсчээ.
#ТээврийнХэрэгслийн 🚖даатгал нь таны автомашинд учирсан бүхий л төрлийн осол, гэмтлийн хохирлыг барагдуулах бол #Жолоочийн хариуцлагын даатгалаар Та өөрийн буруугаас бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийн өмнө учруулж болох хохирлыг барагдуулна. Та дээрх 2 төрлийн даатгалд хамрагдвал ямар ч үед санхүүгийн хүндрэлгүйгээр бусдыг ч, өөрийгөө ч хамгаалаарай.