“XIII зуун цогцолбор” нь Улаанбаатар хотоос 96 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Ёл уулын эргэн тойрон 88 га газарт байрлаж байна. Төслийн хүрээнд XIII зууны монголчууд хэрхэн амьдарч, хөдөлмөрлөж байсныг бодитоор бий болгон зочдыг тухайн цогцолборт саатсан хугацаанд нь цаг хугацаагаар аялсан мэт сэтгэгдэл төрүүлэх бичил хаант улсаар зочилно.
- Аяллын маршрут: Улаанбаатар – Төв аймаг, Эрдэнэ сум – Улаанбаатар (2 талдаа нийт 96 км)
- Аяллын хугацаа: 1 өдөр
- Аяллын зардал: Том хүн 55.000₮
Аяллын зардалд багтсан зүйлс
- Хөтөч, тайлбарлагч
- Автобус, жолооч
- Халуун цай, ус
Аяллын зардалд багтаагүй зүйлс
- Хувийн хэрэглээний зардал
- Хоол
Анхаарах зүйлс
- Биед хөнгөн, дулаан чөлөөт хувцас,нарны шилтэй байх /халтирдаггүй аяны гуталтай явах/
- Замын хүнсээ гэр гэрээсээ өөрсдийн идэх дуртай 2-р хоол бэлдэн, халуун цай, идэх дуртай бусад бэлэн бүтээгдэхүүн, хүнсний зүйлээ авч явна.
XIII зуун цогцолборын аяллын үеийн үзмэрийн товч тайлбар
Цогцолбор нь 6 отогоос бүрддэг.
- Өртөө улаач, харуулын отог: Улаач нар зочдыг угтаж, тухайн отгын талаар танилцуулан, газарчилна. Энд та Монголын эзэнт гүрний цагаан болох хар сүлдэнд мөргөж, Монгол цэргийн хуяг дуулга өмсөн зурагаа авахуулж болно.
- Урчуудын отог: Энд та 12-р зууны үеийн гар урчуудын амьдралтай танилцаж, арвай буудай боловсруулах аргыг харж болно.
- Номын өргөө: Монголчуудын ном судар хадгалж ирсэн уламжлалтай танилцахаас гадна тухайн үеийн бичгийн мэргэдээр өөрийн нэрийг “Босоо бичиг”-ээр муутуу цаасан дээр бичүүлж авах боломжтой.
- Малчны отог: Монголчуудын өдөр тутмын амьдралтай танилцаж, идээ цагаа амсахаас гадна өөрсдөө хамтран хийлцэж болно.
- Бөөгийн отог: Монголчуудын анхлан шүтэж ирсэн бөө мөргөлийн өв уламжлалтай танилцаж, бөө удган хүний гэр сууц, хувцас хэрэглэлийн үзэж сонирхоно. Мөн бөөгийн буултад оролцож хувь тавилангаа үзүүлж, буян хишиг дуудуулах, засал ном хийлгэх боломжтой.
- Хааны өргөө: Энэ өргөөнд та монгол үндэсний идээ ундаанаас зооглож, хааны шадар сайд, жанжид, хатдын өргөөгөөр зочлох боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
- 7722-1818, 9409-1818, 9409-1717 дугаараас болон
- Facebook чатаар аваарай.