Говийн ноён худагтын байгуулсан Дэлхийн энергийн төв болох Хамрын хийд, Шамбалын орон, Хүслийн уул, Бясалгалын 108 агуй, Мээм овоо, Сакура мод зэрэг гайхамшигт үзмэрийг үзэж танилцана.
- Аяллын маршрут: Улаанбаатар – Хамрын хийд – Улаанбаатар (2 талдаа нийт 1100 км)
- Аяллын хугацаа: 1 өдөр, 1 шөнө
- Аяллын зардал: Том хүн 55.000₮, 5-12 насны хүүхэд 30.000₮
Аяллын зардалд багтсан зүйлс
- Хөтөч, тайлбарлагч
- Автобус, жолооч
- Халуун цай, ус
- Үзвэр үйлчилгээний тасалбар, хураамжууд
Аяллын зардалд багтаагүй зүйлс
- Хувийн хэрэглээний зардал
- Хоол
Анхаарах зүйлс
- Биед хөнгөн, дулаан чөлөөт хувцас,нарны шилтэй байх /халтирдаггүй аяны гуталтай явах/
- Замын хүнсээ гэр гэрээсээ өөрсдийн идэх дуртай 2-р хоол бэлдэн, халуун цай, идэх дуртай бусад бэлэн бүтээгдэхүүн, хүнсний зүйлээ авч явна.
- Хамрын хийдийн ойролцоо хоол цайны газар хоолонд орж болно.
Хамрын хийдийн аяллын үзмэрийн товч тайлбар
- 1. Хамрын хийд: XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр шанд гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ.
- 2. Мөөм овоо: Тонтой/Тонтоон/ овоо буюу Мөөм овоо хэмээн нэрлэдэг энэхүү тахилгат шүтээнийг V дугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаа Санагдамбадаржаалин буюу Нууц увидсыг дэлгэрүүлэгч хийдээ байгуулах үед бүтээсэн гэх ба эм лустай тул жилд нэг удаа эмэгтэйчүүд тахилга үйлддэг зөвхөн цагаан идээ сүү өргөдөг заншилтай ажээ.
- 3. Шамбалын орон – Энергийн төв: Данзанравжаа Хамрын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж Шамбалын орон байгаа газрыг тодорхойлжээ. Шамбалын орон гэдэг нь оюуны орон гэсэн үг бөгөөд зөвхөн сүнс юм уу оюун санаагаараа очиж чадах Бурхны орон гэсэн утга илэрхийлдэг.
- 4. 108 агуй: Хамрын хийдээс зүүн хойш 2 километрт эрт үед лам нар сууж бясалгал үйлдэж байсан агуйнууд бий. Мөн эхийн умай хад, өвчин гэм арилгагч хад гэх мэтчилэн шүтэж биширдэг хадад бий.
- 5. Хүслийн уул: Хийдийн дэргэд “Хүслийн хар уул” байх бөгөөд дээш өгсөх 2 замтай, түр амрах 2 буудалтай. Уулын бэлээс 100-гаад метр өгсөж нэг жижигхэн сүмд очно. Энэ нь эмэгтэйчүүд хүүхэд, настнуудын хүрэх цэг бөгөөд тус хайрханд зориулсан зан үйлээ энд хийнэ. Эрэгтэйчүүд нь дээшээ өгсөж тахилгатай оргилд гарч, оройд байх овоог тойрч мөргөн, гуйх зүйлээ хүсэж шивнэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
7722-1818, 9409-1818, 9409-1717 дугаараас болон
Facebook чатаар аваарай.