Та Хустайн Байгалийн цогцолборт газарт ирснээр дуу чимээ багатай байгалийн үзэсгэлэнт газар буга, тахь, тарвага зэрэг ховордсон амьтанг дэргэдээс нь харах боломжтой.
Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт орших Хустайн нуруу нь ургамал газар зүйн мужлалаар Монгол дагуурын дүүрэгт, экологи газар зүйн мужлалаар хангайн уулт их мужийн Орхон-Туулын савын бэсрэг уулсын мужид, байгалийн бүс бүслүүрийн мужлалаар Туул –Тамирын голын дэд мужид харъяалагддаг, Хэнтийн нурууны сэжүүрийн зүүн хойноос баруун урагш тогтсон цувраа уулс бөгөөд хээрийн бүсрүү түрж орсон ойт хээрийн урд зах өвөрмөгц тогтоц бүхий үзэсгэлэнтэй нутаг юм.
- Аяллын маршрут: Улаанбаатар – Хустайн нуруу – Улаанбаатар (2 талдаа нийт 160 км)
- Аяллын хугацаа: Нэг өдөр (09:00- 18:00 цаг)
- Аяллын зардал: Том хүн 40.000₮, 5-12 насны хүүхэд 15.000₮, сургуулийн сурагч 20.000₮
Аяллын үнэд багтсан зүйлс
- Тээврийн зардал
- Нэвтрэх билет
- Хөтөч тайлбарлагч
- Хөнгөн зууш, ус
Жич:
- Биед хөнгөн, дулаан чөлөөт хувцас, нарны шилтэй байх /халтирдаггүй аяны гуталтай явах/
- Замын хүнсээ гэр гэрээсээ өөрсдийн идэх дуртай 2-р хоол бэлдэн, халуун цай, идэх дуртай бусад бэлэн бүтээгдэхүүн, хүнсний зүйлээ авч явна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
7722-1818, 9409-1818, 9409-1717 дугаараас болон
Facebook чатаар аваарай.