Аяллын зорилго: Хувь хүн, албан байгууллага, оюутан залуучууд болон сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, тэдний биеийн болон оюуны алжаалыг тайлан эрүүл мэндийг дэмжиж эх орноо танин мэдүүлэхэд оршино.
Аяллын маршрут: Улаанбаатар-Зуунмод-Манзушир хийд-Цэцээ гүн-Манзушир-Зуунмод-Улаанбаатар
Аяллын хугацаа: Нэг өдөр (09:00- 18:30 цаг)
Аяллын үнэ: 30.000 төг

Аяллын үнэд багтсан зүйлс

  • Аялал зохион байгуулалтын зардал (үзвэр үйлчилгээ, такс, бусад хэрэгцээт зүйл)
  • Аяллын хөтөч
  • Хураамжинд ороогүй зүйл: Гэнэтийн ослын даатгал, бусад
  • Аяллын унаа: County

 

Анхаарах зүйлс

  • – Нийт аялагчид зохион байгуулагчдын удирдлаганд явна.
  • – Үдийн цай хоол хүнсээ өөрсдөө бэлтгэн авч явна.
  • – Байгальд ээлтэй ул мөргүй аяллын зарчмыг мөрдлөг болгоно.
  • – Биед эвтэйхэн хувцаслах ба болж өгвөл түрийтэй гутал өмсвөл илүү сайн.
  • – Аялалд бүртгүүлээд явахгүй болсон тохиолдолд төлбөрийн 50%-ийг буцаах тул ажлаа сайн төлөвлөөрэй.

 

Манзушир хийдийн аяллын хөтөлбөр

 

09:30 Улаанбаатар хот Дүнжингарав  худалдааны төвийн өмнөх зогсоолоос хөдөлнө
11:00 Манзушир хийд дээр очно
11:00-12:00 Манзушир хийдтэй танилцаж хийдийн музей үзнэ
12:00-17:00 Цэцээ гүний оргилд хүрэн буцаж, Манзушир хийд дээр ирнэ. /алхалт хийх замдаа бяцхан тэмцээн, хөгжөөнт тоглоомуудыг аялагчдын дунд явуулна/
17:00-18.30 Хээрийн цай болон клубын зүгээс зохиох арга хэмжээ
18:30 Улаанбаатар хот руу буцна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

  • ☎️ 7722-1818, 9409-1818, 9409-1717 дугаараас болон
  • 💬 Facebook чатаар аваарай.