• Overview
  • Trip Outline
  • Trip Includes
  • Trip Excludes
  • Reviews
  • Booking
  • FAQ

Бэйдайхэ нь Хятадын Хэбэй мужийн Чинхуандао хотод харъяалагддаг, далайн эргийн амралтын газар юм. Цаг уурын хувьд жилийн 4 улиралтай тул улирлын чанартай ажилладаг. 6, 7, 8, 9-р саруудад жуулчид маш ихээр зорин ирж амардаг бөгөөд 10-р сараас ирэх 5-р сар хүртэл хаагддаг. 2000 оныг хүртэл Бэйдайхэ нь Хятадын ихэс дээдэс, төрийн удирдлагууд, засгийн газрын эрх баригчид амардаг, энгийн иргэд амрах боломжгүй хөл хорьсон, нууц амралтын газар байжээ.  Үүнээс хойш зах зээлд шилжиж, аялал жуулчлал хурдацтай хөгжиж, Хятадын өөрийн дотоодын жуулчид төдийгүй Орос, Европын болон бусад орны жуулчид ихээр ирж амардаг болсон. Мэдээж Бэйдайхэ нь Шар далайн гүнээс гаргаж авсан сайн чанарын сувдаараа алдартай. Олон загвар хийц, чамин содон ээмэг, зүүлт, бөгж, энгэрийн хатгуур зүү, бусад бүтээгдэхүүнийг эндээс худалдан авахад тохиромжтой.

Мөн далайн гаралтай бүтээгдэхүүн, хоол хүнсэнд дурлагчид жинхэнэ шинэ, эрүүл хоол хүнс идэх, амтлах боломжтой.

Аяллын хөтөлбөр, үзвэр:

  • Өхөөрдөм хөөрхөн Дельфин
  • Далайн хавын тоглолт
  • Далай дээгүүр 3 давхар усан онгоцоор аялах
  • Нандахэ парк
  • Safari Park
  • Далайн аквариум
  • Алдарт Цагаан хэрмийн эхлэл
  • Луугийн толгой
  • Ургамлын цэцэрлэгт хүрээлэн
  • Бэйдайхэ-н Түүхийн музей
  • Шилэн гүүр

Улаанбаатар – Эрээн – Улаанцав - Бэйдайхэ

(9 өдөр, 8 шөнийн аяллын хөтөлбөр)

 

Аяллын зардал:

  • Том хүн - 990.000₮
  • Хүүхэд: 540.000₮  (2-7 нас)

Урамшуулал: Байгууллага, хамт олонд зориулж (18-аас дээш хүн) болон 2-11 насны хүүхдэд 25% хөнгөлөлттэй.

 

Огноо

Хөтөлбөр

Байр

Хоол
1 өдөр Улаанбаатар-Замын Үүд хүрнэ.

Орой 16:30 УБ хотын вокзал дээрээс Замын Үүд чиглэлийн галт тэргэнд сууна.  Замын Үүд рүү хөдөлнө.

Галт тэргэнд хононо
2 өдөр Замын Үүд-Улаанцав

07:15-д  Замын Үүдэд очно.

08:30 Улаанцав руу автобусаар хөдөлнө. Замын Үүдээс Улаанцав хот нь  350 км бөгөөд ойролцоогоор 3.30 цаг явж, аяллын төгсгөлийн цэг Улаанцав хотод ирнэ. Дэлхийн хамгийн том 5 одтой УСАН САН-д байрлана.

 Оройн хоол 18:0020:30 Буфет хоол

33 төрлийн халуун рашаан, эмчилгээний рашаанд алжаалаа тайлж амарна.

Хүүхэд: Хүүхдэд зориулсан усан парк, электрон тоглоомын төв, кино театраар үнэгүй үйлчлүүлнэ.

Water World 5*усан амралтын газар  

 

Оройн хоол

3 өдөр Улаанцав-Бэйдайхэ

06:00 -07:00 Өглөөний цай

07:30 Өглөөний цайны дараа Бэйдайхэ рүү автобусаар хөдөлнө. /660 км/ Ойролцоогоор 7 цаг явна

Өдрийн хоол Бээжин хотод иднэ.

Бэйдайхэд очоод далайн эрэг дээр амарч, зугаалж болно. Энд Хятадын хамгийн урт банзан гүүрийг үзэж сонирхоно.

18:00-20:30 Оройн хоол

Оройн хоолны дараа Bistro Tower Bar Park-аар зугаална. /1,5 цаг/ Энэ цамхаг нь дэлхийн хамгийн өвөрмөц, тойрог хэлбэртэй, гурван талаасаа далайгаар хүрээлэгдсэн алсыг харах цамхаг юм.

Үдэш далайн эрэг дээрх галын наадамд оролцоно.

Зочид буудалдаа ирж амарна.

Өглөөний цай

Оройн хоол

4 өдөр Бэйдайхэ

08:00 Өглөөний цай

08:30 Жинша буланд байрлах Элсэн урлалын музей үзэж сонирхоно. Энд Буддагийн 37м өндөр элсэн баримал зэрэг  20 гаруй өвөрмөц хийцтэй баримлуудыг үзэж сонирхоно.

Мөн далайн эрэг дээр гар бөмбөг, нум сум харвах, олс таталцах, хөл бөмбөг, загасчлах, элсээр баримал хийх зэрэг тэмцээн уралдаанд оролцож болно.

Хятадын хойд талын хамгийн том усан парк болох Blue Ocean Park-зочилно. /2 цаг/ Уг парк нь аялал жуулчлал, ШУ-ны боловсрол, хоол, тоглоомын төв зэргийг багтаасан томоохон парк юм.

Энэ усан паркт худалдааны гудамж, Хятадын үндэсний загасны музей, Шүрэн арал, Далайн амьтдын үзүүлэх тоглолт, далайн дээрэмчдийн цамхаг, далайн хавын усан сан, 3D, 4D кино театр зэрэг 30 гаруй үзвэр үйлчилгээг өөртөө багтаасан томоохон төв юм.

Deep Sea World аквариумд зочилно. Энд дельфинүүдийг үзэхээс гадна жижиг халим болон далайн бусад амьтдын тоглолтыг үзэх боломжтой.

Yudao Ocean халуун рашаан бүхий төвд очно. Энд алсыг харагч, далайн дээрэмчний хөлөг онгоц, завины зогсоол, аварга наймаалжны баримал, далайн амьтдыг үзэж сонирхохоос гадна далайн эрэг дээр хөл бөмбөг, гар бөмбөг тоглож хөгжилдөх болно.

18:00-20:30 Оройн хоол

 

 

 

 

 

 

 

 

Өглөөний цай

 

Оройн хоол

5 өдөр Бэйдайхэ

07:30-09:00 Өглөөний цай

Далайн эрэг дээр очиж дарвуулт завиар аялна.

Далайн эргээр зугаалан, наранд биеэ шаран амрах, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, далай дээгүүр 3 давхар усан онгоцоор аялах, Цинь Ши Хуан хааны музей, далайн амьтдын Аквариум, өхөөрдөм хөөрхөн Дельфин болон далайн хавын тоглолт, цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх Нандахэ парк, алдарт цагаан хэрэмний эхлэл хэсэг, Луугийн толгойг үзэх зэрэг олон нэмэлт хөтөлбөр авах боломжтой…

Шоппинг. Шар далайн гүнээс гарган авсан сувд, хясааны төрөлжсөн дэлгүүр, захаар явж худалдан авалт хийнэ.

19:00 Оройн хоол

 

 

Өглөөний цай

Оройн хоол

6 өдөр Бэйдайхэ-Жининь

07:30-09:00 Өглөөний цай

Бэйдайхэ хоттой танилцах хагас өдрийн тойрон аялал

14:00 Улаанцав хот руу буцна.

20:30 Оройн хоол /Буфет/

Өглөөний цай

Оройн хоол

7 өдөр Улаанцав-Эрээн

07:30-09:00 Өглөөний цай /Буфет/

Викториа олон улсын худалдааны төвөөр тойрох

13:00 Эрээн хот руу автобусаар хөдөлнө./Ойролцоогоор 3:30 цаг явна./

Эрээн хотод ирж буудалдаа бууж амарна.

19:00 Оройн хоол /халуун тогоо/ эсвэл шоу хөтөлбөр /сонголтоор/

Water World 5*усан амралтын газар Өглөөний цай

Оройн хоол

8 өдөр Эрээн-Замын Үүд-Улаанбаатар

07:30-09:00 Өглөөний цай

Цайны дараа Замын Үүд рүү хөдөлж, 18:05 цагт Замын Үүдээс галт тэргээр Улаанбаатарын зүг хөдөлнө.

Өглөөний цай
9 өдөр 08:45 цагт Улаанбаатарт ирж манай аялал өндөрлөнө.

 

 

 

Аяллын зардалд багтсан зүйлс

  1. Буудал:
    • Улаанцав – 1 шөнө “Water World” 5* буудал
    • Эрээн – 1 шөнө  “Бали арал” 4* буудал
    • Бэйдайхэ – 3 шөнө
  1. Унаа: Тосч үдэх
  2. Хоол: 6 өглөөний цай,  6 оройн хоол
  3. Хөтчийн үйлчилгээ (монгол хэлтэй аяллын хөтөч)
  4. Зорчих тасалбар:
    • Улаанбаатар-Замын Үүд-Улаанбаатар
    • Эрээн-Улаанцав-Бэйдайхэ-Улаанцав

 

Жич:

  • Зочид буудалд тусдаа өрөө авбал нэмэлт төлбөр төлнө. /өдрийн-298 юань/
  • Монголын цаг агаараас 10 хэм дулаан.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна.
  • Манай компани нь суудлаас хоцрох зэргээс үүдэн гарсан төлбөр тооцоог хариуцахгүй болно. (зочид буудалд байрлах, хоол, тээврийн зардал)

Тасалбар буцаахдаа дор дурьдсан хэмжээний үйлчилгээний хөлсийг суутгаж олгоно. Үүнд:

  1. Галт тэрэг хөдлөхөөс 2 түүнээс дээш цагийн өмнө буцаавал буцаах үнийн дүнгийн 10%.
  2. Галт тэрэг хөдлөхөөс 2 цагийн дотор буцаавал буцаах үнийн дүнгийн 20%.
  3. Галт тэрэг хөдөлсөнөөс хойш 30 минутын дотор буцаавал буцаах үнийн дүнгийн 50%.
  4. Дээрхи хугацаа өнгөрсөн тохиолдолд тасалбар буцаахгүй болохыг анхаарна уу.

 

Бэлтгэх зүйлс

 Бичиг баримт:

  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орсон өдрөөс хойш 6 сараас доошгүй байна.
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-ийг авч явна.
  • Цахим үнэмлэх

 

Аяны эмийн сан: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, даралтын аппарат, гавар/ гэх мэт

Аяны хэрэгсэл:

  • Цоожилдог цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Сэрүүлэгтэй цаг
  • Камер, аппарат ба түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл
  • Усны хувцасаа авах

Хувцас: Тухайн цаг, улиралд тохирсон хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, углааш, усны хувцас

Хувийн хэрэгцээний зардал: Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 5000-10000 юаньтай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйл, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоолонд зарцуулагдана/ Мөнгөн дэвсгэрт нь юань /CNY/ байвал зохимжтой. Мөн олон улсад ашиглагддаг банкны карттай явж болно.

Зөвлөмж: Та шүүх, хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу.

Анхааруулга: !!! Галт тэрэг хөдлөхөөс 1 цагийн өмнө вокзал дээр ирнэ үү.

No details found.

There are no reviews yet.

Be the first to review “Жининь – Бэйдайхэ аялал: 9 өдөр/8 шөнө”

  • Start
    End
    Group (Min-Max)
    Pricing
     
  • Start
    End
    1Pax - No size limit
     

    ( 1 Pax - No size limit. ) $990.00 /

    - +

No Details Found