• Overview
  • Trip Outline
  • Trip Includes
  • Trip Excludes
  • Reviews
  • Booking
  • FAQ

Хайлаар – Харбин Жанжиажэ

шууд нислэгтэй аялал

 

Улаанбаатар – Хайлаар – Харбин Жанжиажэ

(шууд нислэгтэй 7 шөнө, 8 өдрийн аяллын хөтөлбөр)

 

Аяллын үнэ:  2.250.000₮

Аяллын хугацаа: 2019.05.11, 18

Огноо

Хөтөлбөр

Хоол
1 өдөр

2019.05.11

Улаанбаатар-Хайлаар

(15:10-17:30) MR8851 Улаанбаатар - Хайлаар чиглэлд ниснэ.  Онгоцны буудал дээр тосоод оройн хоол зооглоно. Оройн хоолны дараа Харбин хот руу 21:05 цагийн №К7092 галт тэргээр хөдөлнө.

Оройн хоол
2 өдөр

2019.05.12

Харбин - Жанжиажэ

06:31 Харбин хотод хүрэлцэн ирнэ. (08:45-14:50) CZ6277 Жанжиажэ  чиглэлд ниснэ. Тосоод  зочид буудалд хүргэж өгнө. Уг буудалд чек-ин хийгээд оройн хоол зооглоно.

Чөлөөт цаг

Оройн хоол
3 өдөр

2019.05.13

Жанжиажэ

07:30-09:00 Өглөөний цай

Жанжиажэ Гранд Канионд байрлах дэлхийн хамгийн урт, хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр сэтгэл догдлуулж, зүрх булиглуулсан аялал хийнэ.

Өдрийн хоол

Өдрийн хоолны дараа “Шар луун агуй”-аар аялна.

Оройн хоолны дараа тоглолт үзүүлбэр, шоутай

Өглөөний цай

Өдрийн хоол

Оройн хоол

4 өдөр

2019.05.14

Жанжиажэ

07:00-08:00 Өглөөний цай. Буудлын өрөө хүлээлгэж өгнө.

ЖанЖиаЖиэ Он хүрээлэнд байрлах дэлхийн гадна талбайн хамгийн хурдан шилэн цахилгаан шатаар 1,58 сек-ийн дотор 326м өндөрт гарч хадан гүүр, азын нуур гэх мэт байгалийн сүр хүчийг харуулсан өндөр хад, асгануудыг үзэж сонирхоно.

Тэнгэрийн хаалга,  #Аватар киноны #Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч хадан уулс, цэвэр агаар, цэнгэг уст гол горхи Дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох #БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх Дэлхийн хамгийн урт 7455 м агаарын дүүжин замаар Тэнгэрийн хаалга, уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг зорин өгсөх 99 нугачаат замын аялал зэрэг олон сонирхолтой үзмэрүүд таныг хүлээж байна.

Үдийн хоол /өөрсдийн зардлаар/

Үдийн хоолны дараа “SHILI” амьд байгалийн өвөрмөц тогтцыг бахдан үзэж уулнаас бууна. Буудалдаа буцаж ирнэ.

Хятад үндэсний оройн зоог барина.

Өглөөний цай

Оройн хоол

 

 

 

5 өдөр

2019.05.15

Жанжиажэ

07:00-08:00 Өглөөний цай.

Тианмэн уул: Тианмэн уул нь Жанжиажиэ хотын урд зүгт байрладаг ба Жанжиажиэ-н 2 дахь үзэгсэлэнт газар юм. Өндөр нь 1519 метр, Жанжиажиэ-н хамгийн өндөрлөг газар ба Жанжиажиэ-н сүнс нь хэмээн ярьдаг. Тианмэн уул гэж нэрлэсэн нь уулан дээрхи том цоорхойгоос болсон ба тиан мэн гэдэг нь Тэнгэрийн Хаалга гэсэн утгатай юм. Тианмэн нь байгалийн диваажингаас гадна зураг авах болон адал явдалд зориулагдсан газар юм. Тианмэн уулын онцлог газрууд нь Тианмэний кабль кабин нь дэхийн хамгийн уртаар тооцогддог. 99 нугачаа, адал явдалт явган алхалт, Шилэн тэнгэрийн алхалт, Тианмэн агуй зэрэг юм.

Өдрийн хоол

Өдрийн хоолны дараа хотод буцаж ирнэ. Хотын дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлнэ.

Оройн хоол

Чөлөөт цаг

Өглөөний цай

Өдрийн хоол Оройн хоол

6 өдөр

2019.05.16

Жанжиажэ - Харбин

07:30 Өглөөний цай

Өглөөний цайны дараа эртний эзэн хааны ордонг үзэж сонирхоно.

12:00 Өдрийн хоол

13:00 Нисэх онгоцны буудал руу хөдөлнө.

15:40-20:45) CZ6278 Харбин чиглэлд ниснэ. Тосоод  зочид буудалд хүргэж өгнө. Уг буудалд чек-ин хийгээд оройн хоол зооглоно.  Чөлөөт цаг

Харбин хот руу 17:35 цагийн №К7057 галт тэргээр хөдөлнө.

Өглөөний цай

Өдрийн хоол

7 өдөр

2019.05.17

Харбин-Хайлаар

07:30 Өглөөний цай

09:00 -12:00 Чөлөөт цаг. Буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.

12:00 Өдрийн хоол

13:00-16:00 Харбин хоттой танилцах аялал

Харбин хот руу 17:35 цагийн №К7057 галт тэргээр хөдөлнө.

Өглөөний цай

Өдрийн хоол

8 өдөр

2019.05.18

Хайлаар-Улаанбаатар

05:41 Хайлаар хотод хүрэлцэн ирнэ. Галт тэрэгний буудал дээр тосч авна.

Өглөөний цай

Өглөөний цайны дараа Чөлөөт цаг

13:00 Буудлын өрөөг хүлээлгэн өгнө.

Өдрийн хоолны дараа Хайлаар хотын дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлнэ.

15:30 Онгоцны буудал руу хөдөлнө.

(18:20-20:50) MR8852 Улаанбаатар хот руу буцаж аялал өндөрлөнө.

Өглөөний цай

Өдрийн хоол

 

 

Аяллын үнэд багтсан зүйлс

  1. Буудал: Хайлаар 1 шөнө, Харбин 1 шөнө, Жанжиажэ 4 шөнө
  2. Унаа: Тосч үдэх
  3. Хоол: 6 өглөөний цай, 5 өдрийн хоол, 5 оройн хоол
  4. Хөтчийн үйлчилгээ (монгол хэлтэй аяллын хөтөч)
  5. Нислэгийн тийз: Улаанбаатар-Хайлаар-Харбин-Жанжиажэ-Харбин
  6. Галт тэрэгний тасалбар: Хайлаар-Харбин-Хайлаар/плацкарт/
  7. Аяллын даатгал

 

Аяллын үнэд багтаагүй зүйлс

  1. Хувийн зардал
  2. Хөтөлбөрт багтсанаас бусад зардал

Жич:

  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна.
  • Манай компани нь нислэг хоцрох, нислэг цуцлагдах зэргээс үүдэн гарсан төлбөр тооцоог хариуцахгүй болно. (зочид буудалд байрлах, хоол, тээврийн зардал)
  • Аялал эхлэхээс нэг хоногийн өмнө аялалыг цуцалсан тохиолдолд 500 юаний нислэгийн тийзний торгуультайг анхаарна уу.
  • Монголын нислэгийн компанийн дүрмийн дагуу хэдэн ч насны хүүхэд заавал суудал эзлэн нисэх ёстой учир нислэгийн тийзний үнэ хасагдахгүй болно.

 

Бэлтгэх зүйлс

Бичиг баримт:

  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орсон өдрөөс хойш 6 сараас доошгүй байна.
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-ийг авч явна.
  • Цахим үнэмлэх

 

Аяны эмийн сан: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, даралтын аппарат, гавар/ гэх мэт

 

Аяны хэрэгсэл:

  • Цоожилдог цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Сэрүүлэгтэй цаг
  • Камер, аппарат ба түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл
  • Бусад

 

Хувцас: Тухайн цаг, улиралд тохирсон хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, углааш

Хувийн хэрэгцээний зардал: Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 5000-10000 юаньтай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйл, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоолонд зарцуулагдана/ Мөнгөн дэвсгэрт нь юань /CNY/ байвал зохимжтой. Мөн олон улсад ашиглагддаг банкны карттай явж болно.

Зөвлөмж: Та шүүх, хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу.

 

Анхааруулга: БҮРТГЭЛ нислэгээс 2 цагийн өмнө эхлээд 40 минутын өмнө хаагдах тул та нислэгээсээ хоцролгүй нисэх буудалд ирнэ үү. 

No details found.

There are no reviews yet.

Be the first to review “Хайлаар – Харбин – Жанжиажэ аялал: 8 өдөр/7 шөнө (шууд нислэгтэй)”

  • Start
    End
    Group (Min-Max)
    Pricing
     
  • Start
    End
    1Pax - No size limit
     

    ( 1 Pax - No size limit. ) $2,250.00 /

    - +

No Details Found